Холтсон гоётуул суллан тавих мөч |
Манай оронд
Орос-Монголын, Герман-Монголын, Унгар-Монголын хамтарсан экспедицүүдийн болон
үндэсний шувуу судлаачдын ажлын хүрээнд жижиг шувуу барьж бөгжлөх ажил сүүлийн
50 гаруй жил хийгдсэн байдаг. Хэдий тийм боловч Монгол орны нүүдлийн
шувуудын судалгаанд жижиг шувууг хавар, намрын улиралд барьж бөгжлөх ажил
дутагдалтай хэвээр байсаар байна.
Зүүнбаянгийн ам, Хурхын хөндий |
Судалгааны цэг нь Хурхын хөндийн Хулст толгойгоос (цэн тогорууны төслийн судалгааны суурингаас зүүн тийш 14 км зайд байрлах Зүүнбаянгийн голын дунд биед оршино. Зүүнбаянгийн гол нь уртаашаа 13 км үргэлжлэх ба дунд хэсэгтээ зурвас бургасан шугуйтай ба бургасан шугуй нь ойролцоогоор 3-4 км үргэлжлэх ба урдаасаа хойш сунан тогтсон байдал нь хавар, намрын улиралд жижиг шувууд дамжин өнгөрөх таатай нөхцөлийг бүрдүүлдэг учир тор тавьж шувуу бөгжлөхөд нэн тохиромжтой байршил юм.
Өдний гуужилт, бүтцийг гар дээрээ барьж судлах боломжтой |
Та бүхнийг завтай үедээ энэ нутгаар зочилон ирж, нүүдлийн олон жижиг шувуудыг ойроос харан гартаа барьж, тэдний дуу болон өнгөний гайхам хослолыг харан баясаж, амьдралтай дотно танилцахыг урьж байна.
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн